Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Энэ сарын сүүлийн 10 хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаартаа 3.2-5.6 градус, Өндөр уулын сумдаар 3.2 градус дулаанаас 0.6 градус хүйтэн байлаа. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 11-20 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 4-13 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Дуут суманд /-130С/ ажиглагджээ. Агаарт +30 градусыг давж дулаарсан болон -30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй.
Хөрсний температур(Soil temperature): Энэ 10 хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 6 градус дулаанаас -1 градус хүйтэн байлаа. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 18-29 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 6-15 градус хүйтэн байлаа. Хөрсөн дээр +40 градусаас дээш дулаарсан өдөр энэ 10 хоногт ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт Дарви суманд 1 өдөр 0.0 мм, бусад нутгаар хур тунадас ороогүй. Мөст, Дарви, Дуут сумдын нутгаар 21,22,23-ны өдрүүдэд 0-1 см зузаан цастай байсан ба 24-ний өдрөөс хайлсан байна.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхины их хурд 2-23 м/с хүрч шуурлаа. Салхины их хурд Ховд суманд 23 м/с, Чандмань, Жаргалант, Мөнххайрхан, Мөст, Дуут сумдад салхины их хурд 15-18 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол Манхан, Мянгад, Булган, Зэрэг, Дарви, Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумдад салхины хурд секундэд 8-13 м хүрч зөөлөн явган шуургатай байлаа. Харин Алтай Үенч сумдад салхины хурд 2-4 м/с байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал оторлох, мал хээлтүүлэх, малд тарилга туулга хийх, сааль сүү бэлтгэх, ажил нийт нутгаар үргэлжлэн явагдаж байна. Зарим сумдад өвөлжилтийн бэлтгэл хангах бусад ажлууд эхэлж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж дуусаад борлуулах ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт Дарви суманд 1 өдөр 0,0 мм тунадас орж, бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
- Энэ 10 хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 5,6 градус дулаанаас -0,6 градус хүйтэн байлаа.
- Агаартаа хамгийн дулаан Зэрэг суманд ажиглагдсан бол хамгийн хүйтэн нь Дуут суманд ажиглагдлаа.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 11 дугаар сарын 01 нд